Ксанго Сайн Үйлсийн Сан
Хүүхдийн болон нийгмийн эрүүл мэндэд үйлчилж байна
“Өгөх” нь бидний хамгийн чухал бизнесийн арга барил юм. Бид өөрсдийн хичээл зүтгэлээ Ксанго Сайн Үйлсээр дамжуулан эргүүлэн өгч байгаа ба олон улсын сүлжээ бизнес эрхлэгчдийн хувьд бид сайн сайхны төлөө дорвитой ажил хийхээр бусад байгууллагуудтай хамтарсан. 2009 оноос хойш Ксанго үйл ажиллагаагаа Ксанго Сайн Үйлсийн Сан болгон өргөжүүлж сайн үйлсэд идэвхтэй оролцох болсон. Энэхүү сан нь Ксанго компаний нэг хэсэг бөгөөд буяны үйлсээрээ бусдын амьдралыг дээшлүүлэх, дэлхийн нөөц бололцоонд хувь нэмэр оруулах зорилготой. Хүүхдийн болон нийгмийн хэрэгцээг хангах сайн үйлсийн аяныг хамтран зохион байгуулдаг Ксангогийн гол хамтрагчид нь Operation Smile болон AmeriCares юм.
Эдгээр байгууллагуудтай хамтран жил бүр Ксанго Сайн Үйлсийн Сангаараа дамжуулан олон мянган хүнд орлогынхоо 7%-аар тусалсаар байгаа билээ. Мөн Ксанго компани үйл ажиллагаагаа явуулж байгаа улс бүртээ тагнайн завсартай, туулайн уруулын эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийн тусалдаг.
Ксанго Хүнсний Багц Хөтөлбөр
Бидний үүрэг дэлхийг хооллох Хүнсний багц хөтөлбөрөөр улам өргөжиж байна. Олон газар өлсгөлөнд нэрвэгдэж байгаа тул энэ хөтөлбөр маань цаг үеэ олсон гэж бодож байна. Ксангог үүсгэн байгуулагчид дэлхийн тодорхой хэсгүүдээр аялах хугацаандаа юун түрүүн өлсгөлөн их байгааг анзаарсан. Харсан зүйл дээрээ үндэслэн Ксанго хүнсний багцаараа дамжуулан хүмүүсийн амьдралыг өөрчлөх боломжийг олгож байна. Хүүхэд болон гэр бүлийг нь тойрсон асуудлууд олон байгаа боловч өлсгөлөн нь дэлхий дээр илүү зонхилсон, хүн амын өсөлтөд нөлөөлдөг урт хугацаанд үргэлжилдэг хямрал юм.
Ксанго хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах үүрэгтэй байгууллагын хувьд газар аваад байгаа өлсгөлөнд автаж байгаа болон тархаж байгаа тэр хэсгүүдийг тодорхойлон ажлаа хийгээд байгаа. Ксанго хүнсний багц нь өлсгөлөнг багасгах боломжтой төдийгүй олон хүний амь насыг аврах боломжтой болж байгаа юм. Хуурай нунтаг хэлбэртэй бүтээгдэхүүн нь удаан хугацаанд гачигдал, өлсгөлөн болон бусад өвчинд нэрвэгдсэн хүмүүст хоол шингээж тэнхрэхэд нь тустай. Энэ нь ердөө ус нэмснээр хүнсний хэрэгцээг нь хангах боломжтой үр дүнтэй бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүйг: http://goodness.xango.com/
Ксанго компанидаа маш их баярлалаа
0 сэтгэгдэл: