Холбоо Барих: +976 99816689, +976 96688189, +976 88682091
Борлуултын цэг 1: Гранд плазагийн замын урд талд
69, 70-р байрны дунд Xango төв (38-р байр)
Борлуултын цэг 2: УИД-ийн зүүн хойно Uzzu Box Shop
(Гандирсийн хойно)
round minus
round plus

Хэрэглэх Заавар

Шүүсийг зөв хэрэглэх хэрэгтэй: Амонд Тутла эмчийн үзэж байгаагаар шүүсийг хэрэглэснээр үр дүнд хүрч чадахгүй байх ганцхан шалтгаан нь та түүнийг “хангалттай удаан хугацаанд биш, тогтмол биш, эсвэл хангалтгүй хэмжээгээр” ("not long enough, not often enough or not enough of it") хэрэглэх явдал болно.Үр дүнг мэдрэхийн тулд Ксанго шүүсийг 90 хоногийн туршид хэрэглэхийг бид зөвлөдөг. Нэг долоо хоног эсвэл нэг сар биш гэдгийг анхаар. Яагаад? 
Яагаад гэвэл 90 хоног гэдэг нь анагаах үйлчилгээг мэдэрч болох архаг өвчнүүдийн шинж тэмдгийг хөнгөвчлөх, эсвэл зүгээр л эрүүл мэндээ хэвийн байлгахад шаардлагатай хамгийн бага хугацаа юм. Яг адилхан хоёр хүнийг олно гэж байхгүй, тийм учраас бидний зарим нь мангостины үйлчилгээг өмнө нь мэдэрнэ, зарим нь удаж байж мэдэрнэ, зарим нь бүрэн эдгэрч чадна, харин бусад нь биеийнхээ ерөнхий байдал дээрдэж байгааг мэдэрч болно, гэвч хүссэн үр дүндээ даана ч хүрч чадахгүй байна. Бид өөрсдийн хувийн туршлагаараа шүүсний нэг (ба амьдралын эхнийх нь) тун нь харшлын бүх хам шинжийг арилгахад тус болсныг мэднэ, харин шүүсийг хоёр гурван хоног хэрэглэснээр архаг ходоод хорсохоос ангижирдгийг мэдэж байгаа.

Өөр тохиолдолд, шүүсийг илүү удаан хугацаанд хэрэглэснээр цусны даралтыг хэвийн болгож чадсан. Бусад хүмүүст мангостины шүүс нь бүдүүн гэдэсний үрэвсэл, арьсны асуудал, артеритын асуудал болон өөр маш олон өвчнөөс салахад нь тус болсон.

Тогтмол хэрэглээ: Тогтмол хэрэглээ нь багагүй үүрэг гүйцэтгэнэ. Мангостины шүүсийг 3 сарын туршид өдөрт 2 удаа хэрэглэдэг хүний хувьд ганц эсвэл хоёр долоо хоногоор үе үе хэрэглэж байсан хүнтэй харьцуулахад үр дүнг мэдрэх магадлал нь илүү өндөр байх нь мэдээж. Тогтмол хэрэглэхгүй байх нь шүүсний анагаах шинж чанарын үр дүнтэй байдлыг бууруулдаг. Хэрвээ анагаах үр дүнд хүрэх зорилго тавьж байгаа л бол дор хаяж 3 сар тогтмол тууштай хэрэглэхийг бид зөвлөж байна.

Хэрэглэх давтамж: “Та хэд насалмаар байна?” Орчин үеийн хүнийг антиоксидантгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Тийм учраас өөрийн амьдралаа уртасгаж, түүнийгээ баяр хөөрөөр дүүрэн, зөв болгох хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх нь эмчилгээнээс хамаагүй хямд. Шүүс ууснаар таны бие махбодийн эс болгон цэвэршиж, үүгээрээ биохимийн урвалууд нь нөхөн сэргээгдэж, хамгаалалттай болж байна гэсэн үг юм. Хэрвээ та ксанго шүүсийг уугаад эхэлсэн л бол цаашдаа амьдралынхаа нэг хэсгээ болгож тогтмол уухыг зөвлөж байна. Учир нь бид байнгын эрсдэл дунд амьдарч байгаа шүү дээ.

Хэрэглэх хүмүүс: Шүүсийг ууж болохгүй хүн, тохиолдол гэж байхгүй. Жимс идэхэд хориглох заалт байдаггүйтэй адил ксанго шүүсийг хэрэглэхэд ч ямар нэгэн сөрөг нөлөө, хориглох заалт үгүй. “8 настай балчираас 80 настай өтгөс хүртэл” ууж болно. Жирэмсний хордлого бууруулах болон хүүхдээ хөхөөр хооллох ирээдүйн ээжүүд, тэдний бяцхан хүүхдүүд, сурагчид, оюутнууд, хижээл болон биеийн хүчний ажлын хүмүүс, химийн туяа эмчилгээ хийлгэж байгаа болон рентген үзлэгт орж байгаа хүмүүс, аюултай, хортой, радио-идэвхжилтэй, хүнд металл агуулсан зүйлтэй харьцдаг хүмүүс, сул биетэй, байнга өвчин ороодог хүмүүс, халдварт өвчин туссан хүмүүс, төрөл бүрийн мэс засал, хагалгаанд орсон хүмүүс гэх мэт бүхий л хүмүүс хэрэглэх боломжтой.

Хадгалах заавар: Онгойлгосон өдрөөс хөргөгч болон харанхуй сэрүүн газар хадгална (Байгалийн цэвэр найрлагатай тул исэх магадлалтай). Задлаагүй тохиолдолд тасалгааны хэвийн хэмд 2 жилийн турш хадгалж болно. “Хүчинтэй хугацаа” огноог шалгаж байхыг бид танд зөвлөж байна. Онгойлгосон өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хэрэглэж дуусгана.

Ерөнхий уух заавар: Ерөнхийдөө өдөрт 3 удаа 10мл-ээр ууна. Гэхдээ янз бүрийн өвчтэй хүмүүсийн хувьд энэ хэмжээ өөр өөр байна (доор тусгайлан оруулсан болно). Уухынхаа өмнө сайн сэгсрэнэ (доороо тунасан байдаг учир). Биеийн жингийн 1кг тутамд 30мл орчим цэвэр ус уух шаардлагатай (усны тусламжтайгаар хор биеэс гадагшилдаг учраас). Харин өндөр цусны даралттай хүн нэг дор их хэмжээний ус уухаас татгалзан бага багаар аажуу уух хэрэгтэй. Ер нь ямар ч хүн байсан усаа нэг дор нь биш үе үе бага багаар ууна. Усны хувьд буцалсан ус ер нь уух хэрэггүй. Гүний, голын, худгийн болон ус цэвэршүүлэгчээр шүүсэн ус ууж байх хэрэгтэй. Мангостины шүүсэнд агуулагддаг ксантон болон бусад ашигтай эдүүдийн ихэнх нь голдуу өөх тосонд уусдаг. Хэрвээ шүүсийг хэрэглэх үед ходоод гэдэсний замд хангалтгүй өөх тос агуулагдаж байвал, хүний бие эдгээр бодисуудыг дутуу шингээнэ гэсэн үг. Хэрвээ та шүүсийг өлөн үед хэрэглэж байгаа бол шүүсийг уухын өмнө бага зэргийн түүхий самар идвэл биеийг шаардлагатай хэмжээний өөх тосоор хангах болно. Тэгэхээр шүүсийг хоол идэх үедээ хэрэглэвэл хамгийн тохиромжтой. Хоолныхоо өмнө уугаад байвал турах, дараа нь уугаад байвал таргалах үзэгдэл ажиглагдаж байдаг. Энэ шүүсний гол онцлог нь гадуур (шавших, түрхэх, шингэлэн дусаах зэргээр) болон дотуур хэрэглэж болдогт оршино. 

Шүүсний үр ашиг: Ганцхан жимс асар олон өвчинтэй тэмцэж, тэдгээрийг ялан дийлэх чадвартай байна гэдэг нь хачин санагдаж болно. Гэхдээ энэ нь олон төрлийн өвчлөлтүүд үнэн хэрэгтээ нэг л шалтгаанаас үүсдэг гэдгийг бид ойлгох хүртэл л хачин санагдана. Сүүлийн арваад жилийн судалгаагаар аливаа өвчлөлт үүсэх үндсэн хоёр шалтгаан л байдгийг илрүүлжээ. Үүнд: 
- Чөлөөт радикалуудын хөнөөлт нөлөө 
- Архаг үрэвсэл 

Чөлөөт радикал: Хос электроны нэг нь дутуу атомууд муу байгаад зогсохгүй, зэргэлдээ байгаа атомуудын электронуудыг нь булааж атомуудыг устгадаг байна. Нэг электрон нь дутуу атомуудыг чөлөөт радикал гэдэг. Исэлдэлтийн үр дүнд бие махбодид чөлөөт радикалууд үүсдэг. Энэ нь хөгширөлт болон эсүүд гэмтэж хордох хорт хавдрын эсүүд ургах үндсэн шалтгаан болдог. Энэхүү эерэг цэнэглэгдсэн хэсгүүд амьд молекулын атомуудаас электроныг салгаж, ингэснээр эсийн мембран болон эсийн дотоод бүтцийг гэмтээдэг бөгөөд энэ нь олон тооны үрэвслийг үүсгэж ДНК-г гэмтээж өөрчилдөг. Чөлөөт радикалуудын сүйтгэгч үйлчлэлийг зөвхөн хүчтэй антиоксидантуудыг хэрэглэх замаар урьдчилан сэргийлж болно. 

Архаг үрэвсэл: Үрэвсэл үүсгэх шалтгаан нь нэн түгээмэл бөгөөд дурын гэмтээгч хүчин зүйл эд эсийг гэмтээж үрэвслийн шалтгаан болж чаддаг. Эдгээрийг бүлэглэн авч үзвэл: 
a) Биологийн хүчин зүйлүүд: Вирус, бактери, мөөгөнцөр, эгэл биетэн, шимэгчид, үе хөлтөн болон бусад амьтад, хавдрын задрал ба үхжсэн эдийн бүтээгдэхүүн, дархлалын хэт мэдрэг урвалууд 
b) Физикийн хүчин зүйл: Өндөр нам температурын үйлчлэл, туяа, цахилгаан гүйдэл, барометрийн даралтын өөрчлөлтүүд, механик гэмтэл 
c) Химийн хүчин зүйл: Гадаад, дотоод гаралтай хорууд, хүчил, шүлт эмийн бодисууд 
d) Бусад: Нийгэм, байгаль экологийн хүчин зүйлүүд 

Эдгээр шалтгааны хүчин зүйлсүүд бие махбодид үйлчилсэнээр хэсэг газарт эсийн гэмтэл үүсч эрхтэн тогтолцооны талаас хариу урвал өрнөх байдлаар үрэвсэл хөгждөг. Үрэвслийг явцаар нь хурц ба архаг гэж ангилна.

Хурц үрэвсэл нь гэмтээгч хүчин зүйлүүд үйлчилснээс хойш богино хугацаанд (хэдэн секундээс хэдэн цаг, 1-2 хоног) эс, эд гэмтэн судасны урвал, цусны сийвэн ба нейтрофиль давамгайлсан лейкоцитууд судаснаас гадагшлан гэмтлийн голомтод очих зэрэг гол гол өөрчлөлтүүд нь илэрдэг эмгэг үйл явц юм. Архаг үрэвсэл нь удаан хугацаагаар явагдах бөгөөд лимфоцит, моноцитын үйлчлэл болон холбох эдийн хуваагдал, нөхөн төлжилт давамгайлан илэрдэг эмгэг үйл явц юм.
Хүн төрөлхтөн олон зуун жилийн туршид эрүүл мэндийн янз бүрийн асуудлыг мангостин жимсээр хийсэн бэлдмэлүүдээр шийдэж ирсэн. Сүүлийн хэдэн арван жилийн туршид явуулсан лабораторийн судалгааны үр дүнд дараах зүйлүүдэд мангостины шүүсийг хэрэглэхийг зөвлөж байна:

Хүний бие бүхэлдээ: 
- Ерөнхий бие лагшин 
- Ядаргаа (энергийг өдөөлгүйгээр ихэсгэж болно) 
- Хөгширөлт (чөлөөт радикалуудын нөлөөнөөс болсон) 
- Дархлаа 
- Бусад амин дэм ба антиоксидантыг шингээх 
- Харшил (гистамины эсрэг бэлдмэлүүдийн үйлчилгээг үзүүлэх) 

Зүрх судасны систем: 
- Судасны хатуурлаас урьдчилан сэргийлэх (үрэвслийн эсрэг ба антиоксидант шинж чанарын тусламжтайгаар цусны судаснуудыг сайн байдалд байлгаж чаддаг) 
- Зүрхний булчинг дэмждэг 
- Холестериний болон триглицеридийн түвшинг бууруулдаг 
- Даралт (цусны өндөр даралтыг бууруулж болно) 

Тархи мэдрэлийн систем: 
- Паркинсоны өвчин (мэдрэлийн эсүүдийг гэмтэхээс сэргийлж болно) 
- Альцгеймерийн өвчин (нейроныг устгасантай холбоотой үрэвслийн процессыг бууруулж болно) 
- Мэдрэлийн судлын гэмтэл (чихрийн шижингийн үед байнга үүсдэг асуудал болон чөлөөт радикалын хөнөөлт нөлөөллийг багасгаж болно) 

Ходоод-гэдэсний систем: 
- Гүйлгэлт/өтгөн хаталт (гэдэсний эрүүл үйл ажиллагааг сэргээж болно, үүгээрээ гүйлгэлт ба архаг өтгөн хаталтаас ангижирч болно) 
- Гастроэзофагеалийн рефлюк өвчин, ГЭРБ (ходоодны шүүс ялгаралтыг багасгах, ходоодны салст бүрхүүлийг сэргээж болно) 
- Шархлаа (шархлаа эдгэрэх магадлалтай бөгөөд ходоод үргэлжлэн гэмтэхээс сэргийлнэ) 
- Кроны өвчин 
- Бүдүүн гэдэсний үрэвсэл (бүдүүн гэдэсний - салст гадаргуун үрэвслийг намжааж, түүний хэвийн үйл ажиллагааг сэргээж болно) 
- Таталтат бүдүүн гэдэсний үрэвсэл/салст бүдүүн гэдэсний үрэвсэл (гэдэсний үйл ажиллагаа тогтворжин, серотонины түвшин сэргэж болно, үүгээр гэдэсний асуудлын үндсэн дээр үүсдэг сэтгэл гутралын асуудлыг шийдэж болно) 

Яс-булчингийн систем: 
- Артрит ба үе мөч (артритын үеийн үе мөчний үрэвсэл, өвдөлт ба судасны гэмтлийг бууруулж магадгүй) 
- Толгойн өвдөлт 
- Мигрень-толгой таллаж өвдөх өвчин 
- Архаг ядаргааны синдром-хам шинж (булчингийн өвдөлтийг багасгаж, бүх биеийн үрэвсэл, сэтгэл гутрал болон сэтгэл хөдлөлийг хөнгөвчлөх) 

Арьс: 
- Арьсны үрэвсэл (экзем болон арьсны бусад өвчлөлтүүдийн үед гадуур хэрэглэж болно) 
- Шарх эмчлэх 
- Туурах өвчин 

Халдвар: 
Лабораторын судалгаагаар ксантон нь маш олон халдвартай тэмцэж чаддаг болохыг тогтоосон. Түүний дотор: 
- вирус 
- бактери 
- мөөгөнцөр 
- шимэгч организм 
- өндөр халууралт (үрэвсэлт эсвэл халдвараас үүсэлтэй) 

Чихрийн шижин: 
- Цусан дахь сахарын өндөр агууламж (чихрийн шижингийн хоёрдугаар түвшний үед цусан дахь сахарын хэмжээг багасган инсулины үр дүнтэй байдлыг дээшлүүлж болно) 
- Чөлөөт радикалуудын хөнөөлт нөлөө (чихрийн шижинтэй хүмүүсийн эрхтэнг чөлөөт радикалууд гэмтээхээс урьдчилан сэргийлж болно) 

Хавдар: 
- ДНХ-г хөнөөх (чөлөөт радикалуудаас болж гэмтсэн эс үргэлжлэн мутацид орохоос урьдчилан сэргийлж болно) 
- Хавдар (хавдарын голомтын үрэвслийг бууруулж болно) 

Хараа: 
- Нүдний даралт ихдэх/болор цайх (нүдэндээ дусааж хэрэглэнэ) 

Бөөр болон шээсний суваг: 
- Бөөрний өвчин (бөөрний үйл ажиллагаа сайжирч болно) 
- Давсагны үрэвсэл/давсагны халдвар (үрэвсэл буурч болно) 

Сэтгэл хөдлөлийн эрүүл мэнд: 
- Сэтгэл гутрал 
- Айдас 

Шүд/амны хөндий: 
- Буйлны үрэвсэл (өвчлөлтийн үед ба ам шүдний эмчилгээний дараа буйлны байдлыг сайжруулж болно) 

Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд: 
- Сарын тэмдгийн өмнөх хам шинж 
- Сарын тэмдгийн үеийн өвдөлт 

Уушиг: 
- Астам 
- Ханиад 

АНХААР!!! 

Лабораторын судалгаагаар мангостины ксантон нь маш хүчтэй антиоксидант бөгөөд үрэвслийн эсрэг шинж чанартай ба өөр маш олон биоидэвхит шинж чанартай болохыг тогтоосон. Гэхдээ лабораторын шинжилгээний үр дүн нь хүний биед мөн адил үр дүнтэй байх баталгааг өгч чадахгүй. Мангостин бол эм биш, харин байгалийн нэмэлт бүтээгдэхүүн. Тийм учраас түүнийг ямар нэгэн өвчнийг эдгээнэ, эсвэл түүнээс урьдчилан сэргийлж чадна гэж хэлэх эрхгүй юм. Гэхдээ та мангостиныг судалсан шинжлэх ухааны судалгааны материалыг, өвчин үүсэх шалтгааны тухай материалыг олж, мангостиныг хэрэглэсэн хүмүүсийн сэтгэгдлийг уншаад, түүнийг хоолны дэглэмдээ оруулах эсэхээ өөрөө шийднэ.

УУХ ЗААВАР

1. Бөөлжих, гүйлгэх үед: 0,5г усанд 50г шүүс хийж найруулан өдөрт 3 удаа уулгана. 

2. Кальцийн дутмагшилтай хүмүүст: Сахар болон даралттай тохиолдолд 30г шүүс + 30г устай найруулан өглөө,өдөр, орой 3 удаа уулгана. 

3. Элэгний церроз: Эхний 2 өдөр хоолны халбагаар 3 удаа ууна. 10г–аар 3 удаа 30г гэсэн үг. 3,4 дэх өдрөөс эхлэн 10г-аар нэмэгдүүлснээр өдөрт 1 шил болтол нь уулгана. 1 сар орчим ууна. 2 дахь сараас 1 шил шүүсийг 3 хувааж өдөрт 3 удаа 21 хоног ууна. Өөрөөр хэлбэл 250г-аар өдөрт 3 удаа ууна. 

4. Уушигний хорт хавдар: Эхний 2 хоног цэвэр шүүсийг 30г-аар өдөрт 3 удаа ууж 2 хоног тутамд 20г-аар нэмэгдүүлсээр 1 шил болгоно. Усаа маш сайн ууна. 21 хоног 1 шилээр ууна. Өдөрт 4 л ус ууна. 

5. Бөөрний архаг үрэвсэл: Сахартай буюу даралттай үед 15г шүүс + 15г ус хийж найруулаад өдөрт 3 удаа цаашдаа 5 г-аар нэмэгдүүлж 30г шүүсийг өдөрт 3 удаа 30г устай найруулж ууна. Сахаргүй, даралтгүй үед 15г шүүсийг 3 удаа дангаар ууна. Цаашид 5г-аар нэмэгдүүлж 30г шүүсийг өдөрт 3 удаа ууна. 3 сар ууна. Ууж байх үед даралт ихсэх буюу нуруу, олон ясанд өвдөлт өгвөл шүүсээрээ жин тавина. 

6. Нойр булчирхайн архаг үрэвсэл: Хоолны халбагаар өдөрт 3 удаа ууна. Өглөөний шүүсийг өлөн элгэн дээрээ ууна. Орой, өдөр уух шүүсээ хоолны халбагаар ууж дараагийн өдрүүдэд 10г-аар нэмэгдүүлсээр өдөрт 3 удаа 90г шүүс ууна. Усаа сайн ууна. 

7. Эмэгтэйчүүдийн өвчний үед: Савны /хөхний/ хоргүй хавдар: Өдөрт 30г-аар 3 удаа ууна. Цаашид 10,10г-аар нэмэгдүүлсээр 100г болтол ууна. Цааш нь өдөрт 100г-аар 3 удаа ууна. 3 сар үргэлжлүүлэн ууна. Хөхөн дээрх хавдар буюу ургацанд шүүсээрээ жин тавина. Өдрийн тавьсан 3 цаг орчим үргэлжлүүлнэ. Шөнөдөө жин тавьж болно. 
Савны хавдарын үед бэлэг эрхтэнээ шүүсээр угаахдаа 15г шүүс + 45г ус хийнэ. 21 хоног үргэлжлүүлнэ. Шархтай бол тампон тавина. 

8. Бэлгийн сулралтай эрэгтэйчүүдэд: 15г шүүс + 45г ус хийж угаалга хийнэ. Шүүсээ өдрийн 3 удаа 30г-аар ууна. 3 сар үргэлжлүүлнэ. 

9. Түлэгдэлт: Шүүс, ус хоёр 1:1 10г шүүс + 10г ус. 15г шүүс + 45г ус хийгээд найруулан шавшина. Дотроосоо өдөрт 30г шүүсийг 3 удаа ууна. 

10. Ясны сийрэгжилт буюу үе мөчний үед: Шүүсийг 30г-аар өдөрт 3 удаагаар ууна. 10 сар үргэлжлүүлэн ууна. Өвдөж буй хэсэгт шүүсээрээ жин тавина. 

11. Цус харвалтын үед: Сахартай буюу даралттай үед 5г шүүс + 5г ус нэмж өдөрт цааш нь 5, 5г-аар нэмэгдүүлсээр 50г болтол өсгөж ууна. Өдөрт 3 удаа 3 сар үргэлжлүүлнэ. 

12. Тархины цусан хангамж дутагдалтай үед: 10г шүүс + 30г устай найруулан өдөрт 3 удаагаар 3 хоног уулгана. Цааш нь 5,5 г-аар нэмэгдүүлсээр 30г болтол өсгөж өдөрт 3 удаа 3-5 сар үргэлжлүүлэн ууна. Усаа маш сайн уулгах хэрэгтэй. 

13. Үг ярианы хөгжил дутуу бага насны хүүхдэд: Цайны халбагаар өдөрт 3 удаа уулгана. 2 хоног тутамд 5,5г-аар нэмэгдүүлсээр 30г болгоод 6 сар үргэлжлүүлэн уулгана. 

14. Дотор муухайрч толгой өвдөх үед: Даралтгүй, сахаргүй бол 15г шүүс хоногт 3 удаа. Даралт, сахартай бол 15г шүүс + 15г ус өдрийн 3-аар 3 сар үргэлжлүүлж ууна. 

15. Хөл, гар мэдээгүй үед: 15г шүүс өдөрт 3 удаагаар 3 сар үргэлжлүүлэн ууна. Усаа биеийн жингээр ууна. 

16. Нүд, тархи, ... өвдсөн үед: 1 дусал шүүсэн дээр 5 дусал нэрмэл ус хийж найруулан дусаах буюу нүдээ шавшина. 15г шүүсээ өдөрт 3 удаа ууж 5,5г-аар нэмэгдүүлсээр 30г болтол ууна. 3 сар үргэлжлүүлэн ууна. 

17. Зүрх томорсон, хавантай, судасны нарийсалттай үед: Сахартай, даралттай үед 5г шүүс + 5г ус хийж өдөрт 3 удаа ууж, 50г шүүс + 50г ус болтол нэмэгдүүлж 3 сар ууна. 

18. Цөсний чулуутай үед: 15г шүүс + 15г ус ууна. 2 хоногоор 5г-аар нэмэгдүүлсээр 30г болтол ууна. Ус сайн ууна. 

19. Цусны хавдарын үед: 10г шүүс + 10г ус хийж найруулан бага багаар нэмэгдүүлсээр 21 хоног ууна. Цааш нь 21 шилийг өдрийн 250г-аар өдөрт 3 удаа ууна. 

20. Бүдүүн гэдэсний хавдартай, өтгөн байнга хатах үед: 30г шүүсийг өдөрт 3 удаа удаан хугацаагаар ууна. Сахар, даралттай бол 30г шүүс + 30г ус–тай найруулж ууна. Ус маш сайн ууна. 

21. 12 нугалаа гэдэсний шархтай үед: 10г шүүс + 10г ус найруулан өдөрт 3 удаа ууна. Бага багаар нэмэгдүүлж 30г шүүс + 30г ус болгож 3 сар ууна. 

22. Дутуу төрөх үед: 10г шүүс + 300г ус устай найруулан 3 цагийн дотор ууж дуусгана. Хоногт 3 удаа 3,3 цагийн зайтай уулгана. 

23. Ясны сүрьеэ өвчин нуруу нугасанд нөлөөлсөн үед: Өдөрт 30г шүүсийг 3 удаагаар ууна. Өдөр бүр 10г нэмэгдүүлж хэрэглээд 100г болгон уух хэрэгтэй. Цааш нь 100г шүүсийг өдрийн 3 удаагаар 6 сар үргэлжлүүлэн хэрэглэнэ. 

24. Саахарын өвчтэй үед: 30г ус + 5г шүүс нэмж өдрийн 2 удаагаар 7 хоног уулгана. 2 дахь 7 хоногт 10г-аар нэмэгдүүлсээр (30г ус + 15г шүүс) өдрийн 3 удаагаар ууна. 3 дахь 7 хонгоос 30г ус + 30г шүүс нэмж өдрийн 3-аар ууна. 

25. Даралт харвасан үед: 10г ус + 30г шүүс өдрийн 3 удаагаар 7 хоног ууна. 2 дахь 7 хонгоос 30г шүүсийг 3 удаагаар ус нэмэлгүйгээр цааш үргэлжлүүлэн ууна. 

26. Зүрхний хавантай үед: 5г шүүс + 5г ус өдрийн 3 удаагаар 3 хоног ууна. Дараа нь 10г шүүс + 10г ус өдрийн 3 удаагаар 3 хоног ууна. 30г шүүс + 30г ус өдрийн 3 удаагаар 3 хоног ууна. 

27. Өтгөн хатсан тохиолдолд: 15г шүүс + 15г ус өдрийн 3 удаагаар хоолны дараа ууна. 

28. Бүх төрлийн харшилтай бага насны хүүхдүүдэд: 
- 5г шүүс + 200г усанд найруулан 7 хоног өдрийн 3 удаагаар 
- 10г шүүс ус нэмэлгүйгээр 7 хоног өдрийн 3 удаагаар 
- 15г шүүс ус нэмэлгүйгээр 7 хоног өдрийн 3 удаагаар 
- 20г шүүс ус нэмэлгүйгээр 7 хоног өдрийн 3 удаагаар 
- 25г шүүс ус нэмэлгүйгээр 7 хоног өдрийн 3 удаагаар 
- 30г шүүс ус нэмэлгүйгээр 7 хоног өдрийн 3 удаагаар 

0 сэтгэгдэл: