Асуулт & Хариулт
Та бүхэн эндээс асуултуудынхаа хариултуудыг олж авна гэдэгт найдаж байна.
КСАНГО шүүс гэж юу вэ?
КСАНГО шүүс нь – мангустины бүтэн жимсээр хийсэн, премиум ангилалын
байгалийн шүүс, гашуун-чихэрлэг амттай бөгөөд мангустины жимсний
байгалийн өнгөтэй. Шүүсний зөөлөн эдийн патентлагдсан томьёо нь
мангустин жимсийг бүхлээр нь багтаадаг. Түүний тэжээллэг бараан улаан-гүн улаан хальснаас эхлээд шүүслэг цагаан зөөлөн эдийг хүртэл
агуулдаг ба энэ нь мангустин жимсний бүхий л ашигтай, анагаах чадварыг
хадгалан үлддэг.
Ксантон гэж юу вэ?
Ихэнх хүмүүс С, Е ба А амин дэмийн антиоксидантыг ашигтай гэж мэддэг
хэдий ч ксантоны антиоксидант хүч чадлын талаар тун цөөхөн хүн л
мэддэг. Харин ксантон бол хүний биеийн эсийг чөлөөт радикалуудаар
устгагдахаас бараг зуу дахин илүү өндөр үр дүнтэйгээр хамгаалдаг. Ксантон
бол маш хүчирхэг фитонутриент – ургамлаас олдсон, байгальд тааралддаг
биоидэвхит бодисууд. Ксантон нь олон эрдэмтэн судлаачдаас байгалийн
хамгийн хүчирхэг антиоксидант гэсэн хамгийн өндөр үнэлгээг авсан.
Дэлхийн маш олон анагаах ухааны их сургуулиуд амьдралыг уртасгадаг,
эрүүл мэндийг хадгалан хамгаалдаг ксантоныг үргэлжлүүлэн судалсаар байна. Эмийн үйлдвэрлэлд микробиологийн
тэнцвэрт байдлыг хадгалах, үе мөчний уян хатан байдлыг хадгалах,
дархлааны системийг бэхжүүлэх, тархины үйл ажиллагааг хэвийн болгохын
тулд ксантоныг хэрэглэдэг.
Шүүсийг яагаад КСАНГО гэж нэрлэдэг юм бэ?
КСАНГО (XANGO) гэдэг нэр нь хоёр үгнээс гаралтай: КСАН – “ксантон” Xanthone, ба ГО – “мангостин” Mangosteen.
КСАНГО шүүсийг бий болохоос өмнө зах зээлд мангустин жимсээр хийсэн шүүс яагаад байгаагүй юм бэ?
Дэлхийн маш олон судлаачид хүртэл энэ тал дээр маш их гайхацгааж
байсан. Ксантоноор баялаг мангустин жимсийг олон мянган жилийн туршид ардын эмнэлэгт ашигласаар ирсэн билээ. Харин
ксантон бол шинжлэх ухааны эрчимтэй судалгааны объект болоод удаж байна.
Гэвч Жое Мортон болон КСАНГО компаний бусад үндэслэгчид дэлхийд
мангустины гайхалтай шинж чанарыг танилцуулах арга хэмжээг авах хүртэл,
түүнийг зөвхөн Зүүн-Өмнөд Азийн орнуудын иргэд болон буддын лам нар л
хэрэглэдэг байсан юм. КСАНГО компани нь энэ зэрэглэлийн маргаангүй анхдагч мөн билээ.
Мангустин жимс ямар гарал үүсэлтэй вэ?
Мангустин нь зөвхөн Зүүн-Өмнөд Азийн ба Тайландын (Тайландад энэ
жимсийг үндэсний баялаг гэж үздэг) төгс нөхцөл байдалд ургадаг нандин
жимс юм. Энтузиастууд мангустиныг Австрали ба Өмнөд Америкийн болон
Карибын тэнгисийн зарим бүсүүдэд бага хэмжээгээр ургуулдаг.
Мангустиныг ургуулах процесс нь экологийн хувьд цэвэр байдаг уу?
Гайхалтай нь мангустин жимс шимэгчдийн эсрэг өөрийн гэсэн байгалийн
хамгаалалттай байдаг. Ургамал дээр хортон шавьж суухад, тэр нь
тэдгээрийг үргээх шүүсийг ялгаруулдаг байна. Тийм учраас мангустины
тариалангийн талбайг пестицидээр боловсруулдаггүй. Үүнээс гадна КСАНГО
компани нь ургац авахдаа ямар ч химийн бодисыг ашигладаггүй.
КСАНГО шүүсний найрлаганд ямар бүрэлдэхүүнүүд ордог вэ?
Патентлагдсан томьёонд дараах зүйлс багтана: мангостины бүхэл жимсний нухаш,
алим, лийр, усан үзэм, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, нэрс, цангис, интоорын
шүүс, лийрний нухаш, нимбэгний хүчил, байгалийн үнэр оруулагч, пектин,
ксантон. Шүүс нь хиймэл үнэр оруулагч, будагч бодис болон амт
оруулагчийг агуулаагүй. Ксантоноор баялаг жимс нь КСАНГО
шүүсийг тэжээллэг хүчээр хангадаг бөгөөд үүний зэрэгцээ түүний зөөлөн
эд нь гайхалтай амтыг өгдөг. КСАНГО шүүсийг “жимсний хатан хаан”
концентрацаар биш, харин бүтэн жимсний нухашаар, түүний дотор хальс,
зөөлөн эд ба үрний пюрегээр үйлдвэрлэдэг болохоор гойд байдаг.
Мангустины хальсны гашуун амтыг зөөлрүүлэхийн тулд шүүсэнд ер бусын амт
өгөхийн зэрэгцээгээр илүү их эерэг нөлөөтэй болгохын тулд патентлагдсан
томьёонд өөр хэд хэдэн төрлийн жимсний байгалийн шүүсийг нэмж өгсөн.
Лонх болгон ксантоныг стандарт хэмжээгээр агуулдаг уу?
КСАНГО шүүс нь – ямар нэгэн экстракт нэмээгүй, бүхэл туулайн бөөр жимсний байгалийн холимог. КСАНГО компани нь жимсний бүхий л ашигтай шинж чанарыг хадгалж үлдэхийг эрмэлздэг. Гэхдээ эцсийн бүтээгдэхүүн дэх ксантонуудын хослол ба хэмжээ нь жимсний тухайн ургацанд агуулагдаж байсан ксантоны хэмжээнээс хамааран өөр өөр хэсэгт өөрчлөгдөж болно.
Яагаад зарим лонхонд жимсний зөөлөн эд бусдаас илүү их хэмжээгээр агуулагдсан юм шиг санагддаг юм бэ?
Мангустин жимсний хальс нь ургамлын гаралтай ксантонуудын баялаг
агууламжаараа онцгой ялгардаг. Бүр боловсруулсаны дараа ч ундаанд
уусдаггүй, харин лонхны ёроолд тунадас үүсгэдэг. Лонх болгонд
агуулагддаг шүүс нь ижилхэн томьёотой, гэвч тухайн жимснүүдийн хальс нь
өөр хэмжээнийх байдаг болохоор лонхонд байгаа тунадасны хэмжээ өөр өөр
байж болно. Бид шүүсийг хэрэглэхээс өмнө лонхыг хэдэн удаа сэгсрэх хэрэгтэй.
КСАНГО шүүсийг өдөр тутам ямар хэмжээгээр хэрэглэхийг зөвөлдөг вэ?
Таны биеийн хэмжээ, сонирхол болон сонголтоос шалтгаалан шүүсийг өдөрт 3 удаа 10 мл-ээс 30мл-ээр уухыг зөвөлдөг. КСАНГО шүүс нь маш хүчирхэг цэвэрлэх чанартай учраас үүнтэй холбоотойгоор санал болгож буй хэмжээнээс нэг их хэтрүүлэн хэрэглэхийг зөвөлдөггүй.
КСАНГО шүүсийг эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэвэл аюулгүй юу?
КСАНГО шүүсийг эмийн бэлдмэлтэй тохирохгүй байна, түүнтэй хамт хэрэглэж
болохгүй гэсэн тохиолдолыг бид мэдэхгүй. Гэхдээ хэрвээ та ямар нэгэн
эмийн бэлдмэл хэрэглэж байгаа бол, эсвэл ямар нэгэн өвчтэй бол, КСАНГО
шүүсийг хэрэглэхийнхээ өмнө эмчлэгч эмчтэйгээ эсвэл эмийн санчтайгаа зөвлөлдөх хэрэгтэй.
КСАНГО шүүсийг ууж болохгүй тохиолдол байдаг уу?
Үгүй. КСАНГО шүүсийг мангустины бүтэн жимсний нухашаар хийдэг.
Мангустины (латин Garciniamangostana–мангостаны гарциния) бүтэн жимс нь
байгаль дахь ашигтай ксантонуудын хамгийн өндөр концентрацийг агуулдаг
(харьцуулбал: Алое Вера нь маш үр дүнтэй, тустай ургамал хэрнээ дөнгөж
ганцхан ксантоныг агуулдаг), мөн тэгээд бас фитонутриент гэж
нэрлэгддэг ургамлын нэгдлийг их хэмжээгээр агуулдаг. Ургамлын өнгийг
хариуцдаг фитонутриент нь их хэмжээний антиоксидант агуулж байдаг. КСАНГО
шүүс нь үйлдвэрлэлийн бүхий л стандарт ба аюулгүй байдлын стандартуудад
нийцдэг бөгөөд түүнийг 2-оос 90 хүртэлх насны ямар ч хүнд аюулгүй
байлгах талаас нь туршилт судалгаа хийгдсэн. Бүтээгдэхүүний чанарыг
хянах бие даасан лаборатори болох “Консьюмер Лэбс” (“Consumer Labs”)-аас
явуулсан судалгаагаар ч бас КСАНГО шүүс нь ямар нэгэн хориотой бодис
агуулаагүй бөгөөд улмаар ямар ч түвшний тамирчдын хэрэглээнд тохирохыг
баталсан. Хэрэглэж буй шүүсний хэмжээ хүний биеийн жингээс хамааран өөр
өөр байж болно. Гэхдээ хоолны дэглэмийн шинэ хөтөлбөр эхлүүлэхийнхээ
өмнө та эмчлэгч эмчээсээ зөвөлгөө авбал сайн.
КСАНГО шүүсийг хүүхэд, өндөр настанууд, жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэж болох уу?
Тиймээ, КСАНГО шүүсийг хүүхэд, өндөр настанууд, жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэж болно.
КСАНГО шүүсний үйлдвэрлэл нь хэр аюулгүй вэ?
КСАНГО компани нь дэлхийн ундаа ба хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэгч
аварга том Wild Flavors, Inc (стандарт ISO 9001) компанитай стратегийн
түнш билээ. КСАНГО шүүсийг хэрэглэгчдэд хүргэхээс өмнө, дэлхийн чанар ба
цэвэр байдлын хамгийн дээд стандартуудад тохируулахын тулд 220 гаруй
тестээр тестэлдэг.
КСАНГО шүүс нь халууны боловсруулалтанд эсвэл пастеризацид ордог уу?
Тиймээ. АНУ-ын засгийн газрын тогтоолоор хэрэглэгчдийн аюулгүйн байдлыг
хангахын тулд шүүсийг нэг бол пастеризацид оруулах, эсвэл пастеризацид
ороогүй бүтээгдэхүүний саван дээр бүтээгдэхүүн нянгаар бохирдсон байж
болно гэсэн анхааруулах тэмдэг тавихыг шаарддаг. Өргөн хүрээний
судалгаагаар пастеризац нь ксантоны агууламж болон КСАНГО шүүсний үр
дүнтэй байдалд нөлөөлдөггүй болохыг харуулсан. Энэ нь мангустин бол
халууны боловсруулалтанд орсон ч, өөрийн тэжээллэг шинж чанараа алддаггүй
цөөн тооны жимсний нэг гэдэгтэй холбоотой юм.
КСАНГО шүүсийг хадгалах хугацаа ямар байх вэ?
Лацлагдан таглагдсан лонхтой КСАНГО шүүсийг 2 жилийн турш хадгалдаг.
Задалсан лонхыг хөргөгчинд байлгаж, 30 хоногийн туршид хэрэглэж болно.
Лонх болгоны ёроолд байдаг “Хүчинтэй хугацаа” огноог шалгаж байхыг бид
танд зөвөлж байна.
КСАНГО шүүсэнд ямар төрлийн сахар ашиглагддаг вэ?
КСАНГО шүүс нь сахар агуулдаггүй, зөвхөн байгалийн фруктозыг агуулдаг.
КСАНГО шүүс кали агуулдаг уу?
КСАНГО шүүсний томьёонд ашиглагддаг жимс нь калийг байгалийн иж бүрдлийн хэлбэрээр агуулдаг.
КСАНГО шүүс нь натрийн глутамитыг агуулдаг уу?
Үгүй ээ, КСАНГО шүүс натрийн глутамитыг агуулдаггүй.
Биофлавоноид гэж юу вэ?
Биофлавоноид (эсвэл зүгээр флавоноид) – энэ бол ургамалд, түүний дотор
хүнсний ногоо ба жимсэнд агуулагддаг үнэт тэжээллэг бодисууд
(фитонутриентууд) юм. Эдгээр нь ургамлын бодисын солилцоонд маш чухал
үүрэг гүйцэтгэдэг. Ургамлын цэцэг ба жимсэнд өнгө өгдөг ба ургамлын
эсүүдийг бичил биетүүд ба шавьжнуудаас хамгаалдаг. Флавоноид өргөн тархсан ба тэдгээрийг бусад био идэвхит бодисуудтай харьцуулахад хор багатай байдаг нь тэдгээрийг их хэмжээгээр, эрүүл мэндэд эрсдэлгүйгээр хэрэглэх боломжийг бүрдүүлдэг. Үүнээс гадна флавониод нь хүчтэй антиоксидант үйлчилгээтэй. Мангустинд флавоноидууд их хэмжээгээр агуулагддаг. Ксантон, катехин ба проантоцианид – эдгээр нь мангустины жимсэнд ер бусын ашигтай шинж чанарыг өгдөг үнэ цэнэтэй биофлавоноидууд юм.
Катехин гэж юу вэ?
Катехин – энэ бол фотохимийн бүтэцтэй флавоноид. Антиоксидант шинж
чанартай учраас, “цайны флавоноид” гэж олонтоо нэрлэгддэг катехиныг
дэлхий даяарх мэргэжилтэнүүд судалдаг болно. Катехины олон тооны эелдэг
шинж чанарууд, тухайлбал: хүний биеийн эсийн эрүүл мэндийг болон
зүрх-судасны системийг дэмждэг нь илэрсэн. Мангустины хальс нь ногоон
цайтай ижил хэмжээний катехиныг агуулдаг.
Проантоцианидин гэж юу вэ?
Проантоцианидин гэдэг нь –хүний биеийн коллаген ба эластины
үйлдвэрлэлийг тогтворжуулдаг антиоксидант флаваноид юм. Тэдгээр нь энэ
хоёр уураг дотоод эрхтэн, үе мөч, булчинг дэмждэг холбогч эдийг үүсэхэд
болон цусны судсыг сайн байдалд байлгахад (жишээлбэл: холбогч эдийн ба
булчингийн тонус буурсантай холбоотойгоор варикоз болох нь ихээхэн
шалтгаалдаг. харин түүнийг үр дүнтэй эмчлэх нь тонус болон уян хатан
байдлыг сэргээхгүйгээр боломжгүй) оролцдог. Проантоцианид нь бас
зүрх-судасны системийн ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Проантоцианид
гэдэг нь усан үзэмний ясны нэрд гарсан экстрактыг ашигтай шинж чанартай
болгодог тэр бодис (Францын дарс үйлдвэрлэгч бүсүүдэд дарс хийхийн тулд
хөлөөрөө усан үзэм бяцалдаг эмэгтэй ажилчид венийн варикозын өргөсөл
өвчнөөр өвдөж байгаагүйг анзаарсан байна) юм. Проантоциан нь мангустины
бүхэл жимсэнд маш их хэмжээгээр агуулагддаг.
За Одоо та нарт өөр асуух зүйл үлдсэн үү?
0 сэтгэгдэл: