Холбоо Барих: +976 99816689, +976 96688189, +976 88682091
Борлуултын цэг 1: Гранд плазагийн замын урд талд
69, 70-р байрны дунд Xango төв (38-р байр)
Борлуултын цэг 2: УИД-ийн зүүн хойно Uzzu Box Shop
(Гандирсийн хойно)
round minus
round plus

Ксанго компаний үүсгэн байгуулагч нар


Гэри Холлистер, Үүсгэн байгуулагч/ Удирдах зөвлөлийн гишүүн


Ксанго ХХК-г байгуулсан 6 гишүүдийн нэг болох Гэри Холлистер нь 2002 оноос Ксанго компани үйл ажиллагаагаа эхлүүлж байх үед СЕО/гүйцэтгэх захирал/-аар ажиллаж байсан. Одоогоор тэтгэвэрт гарсан бөгөөд удирдах зөвлөлийн захирлын үүрэг гүйцэтгэж байгаа. Түүний удирдлага дор компани ихээхэн хэмжээний борлуулалт хийж тэрбум гаруй долларын ашиг олж байсан. Холлистер болон түүний түнш болох Аарон Гэррити нар 2006 оны “Ernst & Young Entrepreneur of the Year” /Оны залуу бизнес эрхлэгч/ шагналд нэр дэвшиж байсан. Тэтгэвэрт гарсан захирлын хувьд, Холлистер олон орноор аялж Ксанго бүтээгдэхүүнээ түгээн, дэлхийн зах зээлд өсөлттэй байлгахын тулд олон ажлыг амжуулж байнаа. 


Мөн хамтран зүтгэгчид болон багийнхандаа өөрийн алсын хараа туршлагаасаа байнга хуваалцан дэм болж байдаг. Сургуулиа төгссөнийхөө дараа тэрээр Ernst & Ernst (Ernst & Young нэрээрээ танил) санхүүгийн байгууллагад ажилд орсон ба дараагаар нь одоогийн захирлын албыг хашиж буй Merle Norman косметик компанид орсон. 5 жилийн хугацаанд Холлистер 60 сая долларын борлуулалтыг 250 мянган доллар болгож франчайзингийн тоог хоёр дахин нэмэгдүүлсэн. Дараагаар нь Миннаполис болон Миннесотагийн MEI Salons корпорацийн СЕО/гүйцэтгэх захирал/ болсон. 4 жилийн дараа Холлистер Группийн үйл ажиллагаагаа гоо сайхан болон загварын салбарт эхлүүлсэн. 1997 онд Enrich International Холлистерийг гүйцэтгэх захиралаа болгон авч байсан. Энэ үед тэрээр Аарон, Жое, болон Гордон нартай учирч Ксанго компани байгуулах талаар хамтран ажиллаж эхэлсэн.

Аарон Гаррити, Үүсгэн байгуулагч/Захирал 


Хэдхэн жилийн дотор Аарон Гаррити дэлхий дахинд бүтээлч бизнесмений үлгэр дуурайлал болсон. Эдийн засгийн хүнд үед түүний гаргасан ололт амжилт нь улам их сэтгэгдэл төрүүлдэг. Amazon, PayPal болон Ebay дахь шинийг санаачлагч шилдэг захирлуудын адил Харвардын Бизнесийн ухаанд Аарон Гарритыг эдийн засгийн дарамттай цаг үед тербум долларын бүтээгдэхүүн, ажлын байр, олон боломж бий болгосон “нийгмээ мэдэрсэн бизнес эрхлэгч” хэмээн нэрлэсэн байна. 2002 онд АНУ эдийн засгийн уналттай байх үед Гаррити болон түүний хамтрагчид Ксанго хэмээх байгууллагаа үүсгэж зах зээлд эрэлттэй мангостин жимсний шүүсийг дэлхийн зах зээлд гаргасан. Удирдах зөвлөлийн тэргүүн, ерөнхийлөгч, СЕО/гүйцэтгэх захирал/-ийн хувьд Аароны удирдлага дор шууд борлуулалтын салбарын түгээлт, харилцаа холбоо болон технологийн хэрэглээний стандартыг сайжруулж өмнө нь бий болж байгаагүй шинэ түүхийг бий болгосон.

6 жилийн хугацаанд Ксанго нь 30 гаруй олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн сая гаруй бие даасан борлуулагчтай, тэрбум гаруй долларын борлуулалтаараа хүнсний бренд бүтээгдэхүүнүүдийн амжилтыг эвдсэн.

Ийнхүү тэнгэрт тулсан амжилттай ажиллаж байх үед Аарон компаниа удирдахиас гадна магистр, докторантын зэрэг хүртсэн. 


Ernst & Young Аарон Гарритиг Оны шилдэг бизнес эрхлэгч шагналд 2006 онд шилдэг корпораци, соёл, амжилт бий болгогч хэмээн нэр дэвшүүлж байсан. Юта Бизнес сэтгүүлээс түүний манлайлах ур чадвар, бүтээлч занг нь үнэлэн 2008 оны шилдэг СЕО/гүйцэтгэх захирал/-аар нэрлэсэн. 


Гаррити WFDSA буюу Шууд Борлуулалтын Холбооны Дэлхийн Зөвлөл (ШБХДЗ)-ийн захирлуудын хороо болон DSA буюу Шууд Борлуулалтын Холбооны (ШБХ) ерөнхийлөгч нарын зөвлөлд байдаг. 2009 онд бусад салбарын захиралуудтай Нью Йорк хотын хөрөнгийн бирж дээр амжилттай ажилласан. Түүнийг маргааш нь “шууд борлуулалт дахь хамгийн нөлөө бүхий хүн”-ий нэг хэмээн онцолсон. Мөн Аарон хувиараа “Blink Tank” хэмээх өөрийн байгууллагаараа дамжуулан шинээр эхэлж байгаа залуу бизнес эрхлэгчдийг дэмжих инкубатороороо дамжуулан шинэ байгууллага, шинэ санаа санаачлагуудыг байнга дэмжин ажиллаж байдаг.

Дэлхийн эдийн засгийн уналттай тэр үед Аарон Гаррити нь дотооддоо болон гадаадад аялж дэлхийн зах зээлд үгээ хүргэж мянга мянган бизнес эрхлэгчдийн итгэл найдварын бэлэг тэмдэг болсон.

Жое Мортон, Үүсгэн байгуулагч/Удирдах зөвлөлийн гишүүн 

Зүүн өмнөд Азид амьдарч байхдаа мангостин жимсийг дэлхий дахинд таниулах санаагаа олсон. Энэ нь дэлхийн хүнсний бренд бүтээгдэхүүн болох Ксанго шүүс бий болох үндэс суурь нь болсон юм. Жое нь сүлжээний бизнесийг хөгжүүлэх хүсэл сонирхолтой бөгөөд, тэр ч утгаараа дэлхийн олон олон борлуулагч нарынхаа харилцаа холбоог сайжруулах тал дээр илүү анхааран ажилладаг. Байгалийн гаралтай бүтээгдэхүүний ашиг тусыг дэлхий дахинд таниулан бизнесээ хийж явах нь Жоед яг тохирсон ажил юм. Тэрээр байгалийн бүтээгдэхүүний мэргэжлийн мэдлэгийг аав ээжээсээ авсан юм. Түүний ээж нь Канадад эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүний дэлгүүр ажиллуулдаг. Харин аав нь эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр үйл ажиллагаагаа явуулдаг компаны нэг салбарыг нь удирддаг. 
Жое цуцашгүй хүчин чармайлтаараа Ксанго компаний нэрийн өмнөөс Юта сэтгүүлийн “Fittest Executive”/шалгарсан захирал/-д 6 удаа нэр дэвшиж байсан. Жое Ксангогийн 40 гаруй орны ханган нийлүүлэгч нарынхаа өдөр тутмын харилцаа холбоог хөгжүүлсэн нь Ксангогийн итгэмээргүй өсөлт амжилтын гол хөдөлгүүр нь болсон. Ксанго компаниа байгуулахаас өмнө Жое хэд хэдэн сүлжээний корпорацийг олон улсад гаргаж удирдаж байсан. Шууд борлуулалтын салбарыг олон улсад хөл тавихад тэрээр чухал үүрэг гүйцэтгэсэн. Жое дэлхийн зах зээлд харилцаа холбооны соёлыг сайжруулахад өөрийгөө бүрэн зориулсан. 
Компаний Сайн Үйлсийн Сангийн үйл ажиллагааны чиглэлийнхээ дагуу хэд хэдэн буяны ажлыг удирдахын зэрэгцээ Америкийн бойскаутын скаутын ахлагч болон Юта Хөндийн Охид Хөвгүүдийн клуб зэрэг газруудад ажилладаг.

Гордон Мортон, Үүсгэн байгуулагч/Удирдах зөвлөлийн гишүүн 


Цанаар гулгах ч бай, бизнес эрхлэх ч бай жинхэнэ туршлагатай харьцуулах зүйл үгүй бөгөөд Гордон Мортон аль алиныг нь амьдралдаа хэрэгжүүлсэн хүн юм. Өмнө нь Гордон борлуулагч хийдэг байсан бөгөөд корпорацийн үсрэнгүй хөгжил нь түүнд зорилгоо зөв тодорхойлж, саад бэрхшээлийг даван туулах чадвар туршлагыг олгосон. Гордон болон хамтрагчид нь 2002 онд Ксангог үүсгэн байгуулсан. Түүнээс хойш богино хугацаанд цэцэглэж, олон улсын корпораци болж, 2 тэрбум долларын төвлөрсөн орлоготой болоод байна. 40 гаруй улсад бизнесээ эрхэлдэг Ксанго нь 2 сая гаруй бие даасан борлуулагч нартай болоод байна. Гордоны бизнесийн болон нийгмийн зүтгэл нь Time, Playboy, Canadian Business болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан. Ах Жоетойгоо адил хүнс болон шууд борлуулалтанд үндэслэн, Гордон байгууллага хөгжүүлэх талаар суралцан, Canyonville Christian академиас хүндэт докторантын зэрэг хүртсэн. 

Одоогоор Real Salt Lake хэмээх хөл бөмбөгийн лигийн франчайзийн хорооны зөвлөлд ажиллаж байгаа ба Salt Lake Tribune багаараа Ютагийн Спортын салбарын нөлөө бүхий хүнээр нэрлэгдэж байсан. Олон их сургууль, институтэд урилгаар илтгэл тавьдаг ба энэ идэвх зүтгэлээрээ Бразилийн Sao Paulo-д шагнагдаж байсан. Энэ их завгүй ажлынхаа хажуугаар Гордон гэр бүлээ үргэлж тэргүүнд тавьдаг. Эхнэр Рачелтайгаа гэрлээд 15 жил болж байгаа ба гурван хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлэх дуртай. Мөн гэр бүлээрээ аялах дуртай бөгөөд тэд Европын өвөрмөц газрууд болон Карибын халуун цэг болох Гана, Тайланд зэрэг газруудад очих төлөвлөгөөтэй байгаа. Тэрээр мөн Юта мужид байрлах "Greatest Snow on Earth" нэртэй баазад цанаар гулгах тун дуртай.

Кэнт Вүүд, Үүсгэн байгуулагч/Удирдах зөвлөлийн гишүүн 

Кент Вүүд Юта мужийн Salt Lake хотод төрсөн. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалавар болон магистрыг зэрэг хүртсэн. Кент ихэнх хугацаагаа аудитын газар болон Юта мужид амжилттай ажиллаж байгаа олон үет маркетингийн байгуулагад ажиллаж өнгөрүүлсэн. Олон жилийн энэхүү туршлага нь Ксангогийн санхүүгийн албаны даргын үүрэг гүйцэтгэхэд нөлөөлсөн. Үүнээс хойш Ксангогийн үйл ажиллагаа хариуцсан дарга, үйл ажиллагааны ерөнхийлөгч зэрэг олон үүргийг гүйцэтгэж байгаа. 



Мөн жил бүр улсын 40-өөс доош насны амжилттай ажиллаж байгаа бизнес эрхлэгчдийг нэрлэдэг Юта Бизнес Сэтгүүлийн 40 бизнесмений нэгээр нэрлэгдэж байсан. Чөлөөт цагаараа Кент гүйх дуртай бөгөөд Бостон Марафонд амжилт үзүүлэхээр тууштай бэлтгэж байгаа. Кент болон эхнэр Мелани нар 5 хүүхдийн эцэг эх юм.

Брайн Дэвис, Үүсгэн байгуулагч/Удирдах зөвлөлийн гишүүн 

Дипломатч байдал нь ямар ч салбарын урлаг юм. Сүлжээний бизнес олон улсад тэлэх, нөлөө бүхий дэмжлэг үзүүлэх, олон орны удирдлагуудыг холбох зэрэг сайжруулалт хийхэд хөрөнгө чухал байдаг. Ксангог үссгэн байгуулагч Брайн Дэвис харилцаа холбоог бий болгох урт хугацааны хүслээрээ шууд борлуулалтын одоогийн болон ирээдүйн түүхэнд хамгийн алдартай брендийг бий болгосон. Брайн хууль, хүний нөөц болон засгийн газрын аж үйлдвэрийн хөөрөгдөлтийг зогсоох үйл ажиллагаа зэрэгт туршлагажсан. Туршлагатай өмгөөлөгчийн хувьд эхний жилүүдэд Ксангогийн оюуны өмчийн саад, байгууламжийн захиргааны асуудлыг шийдвэрлэхэд гол үүргийг гүйцэтгэсэн. Брайны туршлагаар Ксанго дотооддоо хүчирхэгжиж мангостин жимсийг олон улсын зах зээлд гаргахад тулгуур болж өгсөн. Брайн олон түвшний удирдлагуудтай холбоотой байж тэдэнд заавар зөвлөгөө өгч, амжилтанд хүрэх нөөц бололцоог үзүүлж байдаг. Тэрээр Ксанго борлуулдаг 40 гаруй орноор албан ёсны брендийн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэн борлуулагч нартайгаа уулзаж аялал хийдэг. Брайн дээд удирдлагуудтай харилцах захиргааны алба болон компаний одоогийн болон ирээдүйн дэлхийн зах зээл дэх худалдааны төлөөлөгчийн нээлттэй харилцааг бий болгосон. Ксангог байгуулахаас өмнө Брайн докторантын зэрэгтэй байсан ба хувийн олон улсын хуулийн пүүсийн захирлын үүргийг гүйцэтгэж байсан. Мөн эхнэр Дарлен болон 5 хүүхэдтэйгээ завь, загасчлал, цасны чарга зэрэг аялалд явах дуртай. Ютагийн нийгэмлэгийн амжилтаараа Брайн Ютагийн Дэлхийн Худалдааны Төвийн зөвлөл болон орон нутгын сайн үйлсийн ажлуудыг удирдаж байгаа.

0 сэтгэгдэл: