Туулайн Бөөр Модны Жимс
(Бор гэрийн дотор Бумба шар хүү тэр юу вэ?) Дээр үед хүмүүс ажил хийж байгаад ядарвал туулайн бөөр модны доор хэсэг дуг хийх гээд хэвтэж байхдаа, унтахаасаа өмнө бодохдоо “Бурхан газар тэнгэрийг бүтээсэн юм уу, арай ч дээ Бурханы бүтээсэн газар тэнгэрийн байгаа байдлыг нь. Энэ сайхан харагддаг туулайн бөөр модноос тийм жижигхэн жимс гарч, чигчий хуруунаас жоохон ишнээс том амтат гуа ургадаг?
Ямар Бурхан нь бүтээхдээ ингэж бүтээдэг байна аа? хэрвээ би Бурхан байсан бол жижигхэн ишнээс жижигхэн жимс гарч, том модноос том жимс гаргана аа. Том туулайн бөөр жимс байвал чанаж байгаад тосгоноороо идвэл гоё байхгүй юу.” Тэр хүн амандаа бувтнаж байгаад унтаад хурхирч байхад нь гэнэт “Тог” гэхийг харвал туулайн бөөр жимс духан дээр нь унасныг харсан. Гайхаж босоод толгой дээр нь унасан туулайн бөөрийг авч хагалж идэхээсээ өмнө сөхөрч “Бурхан минь ээ баярлалаа. Туулайн бөөр амтат гуан дайтай байсан бол миний толгой хагарах байсан. Туулайн бөөрийг жижигхэн хийж өгсөнд баярлалаа.” Хэ Хэ Хэ
Та бүхний сайн мэдэх эвтэй дөрвөн амьтны арын мод бол туулайн бөөр мод билээ. Мангостин хэдийгээр хэдэн мянган жилийн туршид ургаж байгаа ч дэлхийд тийм ч их танигдаж чадаагүй билээ.
“Мангостин гайхалтай амттай. Дэлхийн хамгийн сайхан амттай жимс нь халуун орны хамгийн амттай жимс байх нь тодорхой. Мангустин нүд баярлуулна, энэ бол хүн болгонд зориулагдсан гайхалтай амттан” - энэ үгийг философийн доктор, ургамал судлаач, байгаль судлаач, зохиолч Дэвид Фэрчайлд бичсэн юм. Жимсний Хатан хаан гэж нэрлэгдэх нь олонтоо. Шинэхэнээрээ хадгалагдан үлдсэн жимсийг авчирсан хүнд тайжийн хэргэм зэргийг өгнө гэж Хатан хаан Виктория амалж байсан удаатай. Тухайн үед Азиас Их Британы арал хүртэл 7 хоног явж хүрдэг байв. Тиймээс жимсийг бүтнээр нь болон гэмтээлгүй авчирсан хүн гараагүй гэдэг. Хатан хааны энэ амаргүй даалгаврын ачаар мангостин нь “жимсний хатан хаан” хэмээн нэрлэгдэх хүндтэй цолыг олж авчээ.
Гарцини модны төрөл, Клузиацея бүлэгт хамаарна. Латинаар - /Garcinia Mangostana/
Ксантоноор баялаг, маш гашуун, зузаан улаан хальстай.
мандерин шиг хэмжээтэй, ойролцоогоор 5-8 сантиметр диаметртэй.
4-8 хэсэгтэй цагаан өнгийн зөөлөн эдтэй. Маш шүүсэрхэг, тослог, зөөлөн, гайхалтай сайхан исгэлэн-чихэрлэг амттай, гүзээлзгэнэ ба жимсний үнэртэй, 10% хүртэл сахар агуулдаг
Түүнийг Зүүн-Өмнөд Азийн халуун орнуудаас олж болно. (Ява, Борнео, Шри-Ланка, Тайланд, Колумб, Малайз гэх мэт)
Мангoстин жимс буюу Garcinia Mangostana нь онцгой гойд, гайхалтай сайхан амттай ба хүний эрүүл мэндийг сайжруулан хадгалахад шаардлагатай ксантон болон бусад биологийн идэвхит бодисууд, фитонутриентоор ханасан байдаг.
Түүхээс дурьдахад: Мангостиныг эхлээд түүний гайхалтай тансаг үнэрээс нь болж ашигладаг байжээ. Дараа нь эрүүл мэндийг хадгалан хамгаалдаг бүтээгдэхүүн гэж үзэн жимсийг бүхэлд нь ашиглах болсон. Хальсыг нь хэрчээд хатаана, дараа нь нунтаглаж байгалийн эм болгон ашиглана. Түүнийг усанд хандлаад цай шиг хэрэглэнэ. Түүгээр түрхлэг бэлтгэн, гадуур лосьон мэтээр хэрэглэдэг байв. Мангостины анагаах чанар алдаршин түгээмэл ашиглагдах болсон нь түүхэнд хадгалагдан үлдсэн бөгөөд зарим түүхчид болон судлаачид үүнийг анзаарсан байна. Европчууд мангостинтай холбоотой Зүүн-Өмнөд Азийн ардын уламжлалыг судлах үеэр мангостины барууны соёлд нэвтрэх гараа нь эхэлсэн юм.
Гэвч XanGo компани 2002 онд XanGo шүүсийг үйлдвэрлэж эхэлсний дараа л энэ гайхалтай бүтээгдэхүүн өргөн тархаж хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд түүнийг АНУ, Канад болон Баруун Европын зах зээл саадгүй хүлээн авсан билээ.

Филиппинд: Цай маягаар халуун бууруулах, булчин шөрмөс, үе мөчний өвчин намдаахад
Тайландад: Арьсны өвчин, нян устгахад
Индонезид: Шүдний өвчин намдаахад
Тайландад: Арьсны өвчин, нян устгахад
Индонезид: Шүдний өвчин намдаахад
Энэтхэг болон Хятадад: Нянгийн эсрэг, шимэгч хорхойн эсрэг
Өмнөд Америкт: Хүч тамир сэргээх, ядаргаа тайлах цай болгон уух маягаар тус тус хэрэглэж иржээ.
Мангостины хальс: Жимсний жингийн гуравны нэгийг бүрдүүлдэг зузаан, бат бөх хальс нь 7-18% танин агуулдаг. Хальсыг ардын эмнэлэгт олон зууны туршид ашигласаар ирсэн. Жүржийн хальсыг хуулж аваад хаядагийн эсрэгээр Мангостины зөөлөн эдийг бүрхсэн хальсыг хэзээ ч хаядаггүй. Үнэн хэрэгтээ жимсний хальсанд л түүний хамгийн тэжээллэг бодис агуулагдаж байдаг. КСАНГО шүүсийг бэлтгэхэд жимсний шим тэжээлтэй бүхнийг хадгалан үлдээхийн тулд бүхэлд нь ашигладаг.
Мангостины мод: Мангостины мод нь жимстэйгээ адилхан гойд зүйл юм. Эдгээр модны эх орноор Зондын Бага арал ба Молуккийн арал (Индонези) гэж үздэг.
Экваторын чийглэг уур амьсгалд ургадаг мөнх ногоон мод юм. Энэ мод 15-20 м хүртэл өндөр ургадаг. Эхний жимс нь модыг тарьсанаас хойш хамгийн багадаа 7-9 жилийн дараа гарч ирдэг, гэвч ихэнхидээ анхны ургац нь 10-20 жилийн дараа гарч ирдэг. Модны өгөөж – ойролцоогоор 500 жимс, зарим модон дээр 5000 хүртэл тооны мангостин ургаж боловсордог. Уг мод нь жилдээ 2 удаа 70-180кг хүртэл ургац өгдөг.
Зарим мод нь 100 гаруй жилийн туршид жимсээ өгч чаддаг.
Хамгийн том талбай нь Тайланд (9 мянга орчим га)-д байдгаас гадна Флиппин, Индонез, Малайз, Мьянма, Шри-Ланка, Гондураст бий. Жимсний хальс нь зузаан, хатуувтар, хүрэн улаан өнгөтэй ба гүйцэд болсон үед нь дарахад хонхойно. Жимсний доторхи нь өөрийн жингийн 31 хүртлэх хувийг эзэлдэг. Мангостин жимс нь шимэгчийн эсрэг байгалиас заяасан хүчирхэг зэвсэгтэй бөгөөд ямар ч хорхойноос өөрийгөө хамгаалж чадахуйц шар латекс хэмээх сүүн шингэн ялгаруулдаг. Тийм ч учраас ургаж байх үе болон ургац хураах үед ямарваа химийн бордоо хэрэглэх огт шаардлагагүй байдгаараа бусад бүх төрлийн жимс тариалалтаас өвөрмөц давуу талтай. Ургац хураасны дараа мангостин жимсийг угааж мөн жимсийг зөөлрүүлэх процессыг заавал хийх ёстой байдаг. Үйлдвэрлэлийн хатуу шаардлагад нийцэхийн тулд жимс нь боловсруулалтын гурван шатыг давдаг. Энэ үед жимсний бүрэн бүтэн байдал болон хүнсний тэжээллэг чанар нь хадгалагдан үлддэг. Ингэснээр мангостинаар хийсэн жинхэнэ шүүс бий болдог. Энэ шүүсний хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ асар их байдаг учраас КСАНГО компаний шүүсний үйлдвэрлэл нь тасралтгүй явагддаг билээ.
Мангостин жимсийг бүхэлд нь боловсруулах нь түүний анагаах шинж чанарыг бүрэн авч үлдэхэд оршидог. Ямар ч шахмал эм, экстракт, нунтаг эсвэл бусад төрлийн байгалийн жимсний шүүс ч ийм мэдэгдэхүйц үр дүнг өгдөггүй. Шинжлэх ухааны судалгааны тусламжтайгаар өнөөдөр мангостин болон ксанго шүүс нь биологийн бүтцээрээ онцгой гойд бүтээгдэхүүн болох нь мэдэгдсэн. Түүнд 130-аад төрлийн биологийн идэвхит бодис, 40 гаруй ксантон агуулагдаж байдаг. Анх харахад энэ бүх хэцүү нэр томьёо юу ч хэлэхгүй байгаа мэт. Гэвч эдгээрийн ард асар олон тооны өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй, хүний амь насыг ч аварч чадах гайхамшигтай хүч чадал нуугдаж байгаа нь гайхалтай.
Мангостины хальсанд агуулагдах бүхий л фитонутриентуудын дундаас ксантон нь өөрийн давуу талуудаараа бусдаас ялгардаг. Ксантон бидний эрүүл мэндэд тустай болохыг шинжлэх ухаан баталсан. Өнөөдрийн байдлаар эрдэмтэд мангостины жимсэнд хэдэн арван биологийн идэвхит ксантон агуулагддагийг мэднэ. Гэвч эрдэмтэд ксантоны хүний биед үзүүлдэг асар хүчтэй нөлөөллийг дөнгөж одооноос л судалж эхэлсэн юм. Байгальд ксантоны хамгийн өндөр агууламж нь зөвхөн мангостинд л байдаг!
Мангостины үрэн дэх агууламж:
- Төмөр
- Торлог эд
- Кальци
- Кали
- Витамин С
- Витамин В1
- Витамин В2
- Фосфор
- Уураг
- Натри
- Ниацин гэх мэт
Мангостинд исэлдэлтийн эсрэг асар хүчтэй үйлчилгээтэй фитонутриент (ургамлын тэжээл) ихээр агуулагддаг.
- Катехин
- Полисахарид
- Ксантон
- Проантоцианид
Флавонойд: Энэ бол ургамалд, түүний дотор хүнсний ногоо ба жимсэнд агуулагддаг үнэт тэжээллэг бодисууд (фитонутриентууд) юм. Эдгээр нь ургамлын бодисын солилцоонд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ургамлын цэцэг ба жимсэнд өнгө өгдөг ба ургамлын эсүүдийг бичил биетүүд ба шавьжнуудаас хамгаалдаг.
Флавонойд өргөн тархсан ба тэдгээрийг бусад био идэвхит бодисуудтай харьцуулахад хор багатай байдаг нь тэдгээрийг их хэмжээгээр эрүүл мэндэд эрсдэлгүйгээр хэрэглэх боломжийг бүрдүүлдэг. Үүнээс гадна флавонойд нь хүчтэй антиоксидант үйлчилгээтэй. Мангостинд флавонойдууд их хэмжээгээр агуулагддаг. Ксантон, катехин болон проантоцианид – эдгээр нь мангостины жимсэнд ер бусын ашигтай шинж чанарыг өгдөг үнэ цэнэтэй флавонойдууд юм.
Катехин: Катехинууд нь ургамлын полифенол антиоксидант шинж чанартай метаболит юм. Эдгээр нь флавонойдын овогт хамаарагддаг. Өөрөөр хэлбэл флаван-3-олын бүлэг юм. Катехиныг анх катеху хэмээх ургамлын ханднаас гаргаж авж байсан байна.
Антиоксидант шинж чанартай учраас “цайны флавонойд” гэж олонтоо нэрлэгддэг. Мангостины хальс нь ногоон цайтай ижил хэмжээний катехиныг агуулдаг. Катехин нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг хүн, амьтны модель дээр туршсан олон судалгаа бий. Катехин нь мөн in vitro нөхцөлд хорт хавдрыг бууруулах үйлчлэлтэй нь нотлогджээ.
Эм зүйн үйлчилгээ:
- Хялгасан судасны нэвчих чадварыг дээшлүүлэн уян чанарыг сайжруулна
- Аскорбины хүчлийн шингээх чадварыг дээшлүүлнэ
Катехинийг дараах эмгэгийн үед хэрэглэдэг:
Катехинийг дараах эмгэгийн үед хэрэглэдэг:
- Хялгасан судасны эмгэгүүд
- Судасны үйл ажиллагааны эмгэгээс үүдэлтэй үед (дизентери)
- Дархлаа сулрахад
Полисахарид: Энэхүү бодис нь бодисын солилцооны явцад үүсдэг хамгийн чухал энергийн цөм юм. Ургамлын гаралтай полисахаридууд дараах үйлчилгээтэй:
- Вирусын эсрэг
- Хавдарын эсрэг
- Хоргүйжүүлэх
Проантоцианид: Проантоцианид гэдэг нь хүний биеийн коллаген ба эластины үйлдвэрлэлийг тогтворжуулдаг антиоксидант флаванойд юм. Тэдгээр нь энэ хоёр уураг дотоод эрхтэн, үе мөч, булчинг дэмждэг холбогч эдийг үүсэхэд болон цусны судсыг сайн байдалд байлгахад (жишээлбэл: холбогч эдийн ба булчингийн тонус буурсантай холбоотойгоор варикоз болох нь ихээхэн шалтгаалдаг. Харин түүнийг үр дүнтэй эмчлэх нь тонус болон уян хатан байдлыг сэргээхгүйгээр боломжгүй) оролцдог. Проантоцианид нь бас зүрх-судасны системийн ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Проантоцианид гэдэг нь усан үзэмний ясны нэрд гарсан экстрактыг ашигтай шинж чанартай болгодог тэр бодис (Францын дарс үйлдвэрлэгч бүсүүдэд дарс хийхийн тулд хөлөөрөө усан үзэм бяцалдаг эмэгтэй ажилчид венийн варикозын өргөсөл өвчнөөр өвдөж байгаагүйг анзаарсан байна) юм. Проантоцианид нь мангостины бүхэл жимсэнд маш их хэмжээгээр агуулагддаг.
- Энэхүү бодисын исэлдэлтийг саармагжуулах чадвар нь селен, Е аминдэмээс 50 дахин, С аминдэмээс 20 дахин илүү байдаг
- Чөлөөт радикалууд болон хэт исэлдэлээс ялгарсан хортой бодисуудыг саармагжуулдаг
- Эсийг гэмтлээс сэргийлдэг
- Харшлын, үрэвслийн, хавдрын эсрэг үйлчилдэг
- Биеэс хорт бодисыг гадагшлуулдаг
- Эсийн бүрхүүлийг (мембран) бэхжүүлдэг
- Эсийн хөгшрөлтийг удаашруулдаг
- Биеийн цусан хангамжийг сайжруулдаг
- Ой санамжийг сайжруулдаг
- Үе мөчний өвчнийг намдаадаг
- Шүдний өвчнөөс сэргийлдэг
- Дархлааг сайжруулдаг


Эм зүйн үйлчилгээ:
- Зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ
- Шээс хөөнө
- Цөс хөөнө
- Тайвшруулна
- Вирусын эсрэг
- Сүрьеэгийн эсрэг
Ксантон нь исэлдлийг үүсгэгч чөлөөт радикалуудыг саармагжуулснаар дараах үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:
- Биеэс хорт бодисуудыг гадагшлуулна
- Дархлааг сайжруулдаг
- Зүрх судас ба амьсгалын системийг дэмждэг
- Нойр хэвийн болгож алжаал тайлдаг
- Хоол боловсруулалтыг сайжруулдаг
- Эсийн хөгшрөлт удааширдаг
- Эдгэрэлтийг түргэсгэдэг
Ксантон нь эсийн цөмд шууд үйлчилдэг. С, А, Е аминдэмүүд зөвхөн эсийн гадна бүрхүүлд үйлчилдэг. Ксантон бол мөөгөнцөрийн эсрэг шинж чанартай, ДНХ-ийн мутацийн гэмтлээс урьдчилан сэргийлдэг, бактерийн эсрэг идэвхит байгалийн элементүүд юм. АНУ-ын нэгэн хавдар судлалын төвд (Sloan-Kettering Institute) ксантон нь хавдрын эсүүдийг өөрийгөө устгах процессруу түлхдэг болохыг тогтоосон. Энэхүү бодис нь янз бүрийн бактерийг, тухайлбал: стафилокок, стрептокок, сальмонелла, Helicobacter pilori ба энтерококки зэргийг дарангуйлдаг нь тогтоогдсон билээ. Үүнээс гадна олон тооны судалгаагаар ксантон нь үрэвсэлд хүргэдэг биохимийн процессуудыг саармагжуулахад хамгийн сайн үр дүнтэй болохыг тогтоосон. Нэг үгээр хэлбэл мангостин нь байгалийн компакт савалгаатай нэг ёсны жижигхэн эмийн сан болно.
Альфа-мангостины шинжилгээнүүдийн үр дүнгээр:
· Ксантон нь ойролцоогоор 3,5 цагийн туршид бие махбодид шингэдэг.
· Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол ксантоныг илүү сайн шингээдэг.
· Ксанго шүүсийг удаан хугацаагаар хэрэглэхэд хүч тамир нэмэгддэг.
· Ердийн нөхцөлд хүний бие альфа-мангостиныг туйлын бага хэмжээгээр шингээдэг (ксанго шүүсэнд хүний биеийн шингээж чадах тэр хэмжээгээр л агуулагддаг).
· Ксантоны хэрэглээ өндөр түвшинд байвал хүний бие түүнийг шингээх чадвар багасдаг. Үүнээс гадна бүтээгдэхүүнд ксантоны хэмжээг хиймлээр нэмэх нь ямар ч ашиггүй болохыг судалгааны үр дүнгүүд харуулсан.
Ксантоны шинжлэх ухааны судалгаа
- АНУ-ын Засгийн газрын алба "Үндэсний анагаах ухааны номын сан" ба "Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн" www.pubmed.com. Хайлтын хэсэгт xanthones (ксантонууд) гэж оруул. Сайтууд англи хэл дээр байгаа.
- Сайт www.wholefruit.com – англи хэл дээр.
- Сайт www.wholefruit.com – англи хэл дээр.
Антиоксидант: Хэвийн бодисын солилцооны үед хүний бие организмд чөлөөт радикалууд үүсч байдаг. Гэхдээ чөлөөт радикал /бусад молекултай нэгдэхийг эрмэлздэг хос биш электронтой молекулууд/ ихэсвэл эсийн мембраныг гэмтээж, эрт хөгшрөх, өвдөх, хавдар үүсэх аюулд хүргэдэг.
Чөлөөт радикалууд нь судасны хана, арьс, уушиг, булчин шөрмөс, яс мөгөөрс, холбоос эдүүдийг гэмтээдэг. Ингэснээр арьс хөгширч, үе мөчний, зүрх судасны, чихрийн шижин өвчнүүдэд өртөж цагаасаа эрт хөгширдөг байна. Чөлөөт радикалууд нь химийн хортой нэгдлүүд агаарын бохирдол, нарны хэт ягаан туяа, радиацын нөлөөгөөр ихэвчлэн үүсдэг. Эдгээр чөлөөт радикалыг үүсэхээс хамгаалж байдаг антиоксидантууд ажиллаж байдаг. Антиоксидантууд нь чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нөхөж өгснөөр тухайн эсийг болон организмыг бүхэлд нь аюулгүй болгож хамгаалдаг.
Сүүлийн үед витаминуудын бие организмыг хоргүйжүүлэх буюу исэлдэлтээс хамгаалах үйлдэл шинжлэх ухаанаар нотлогдоод байгаа билээ. Мөн хүчилтөрөгчийн дутагдлын үед бие организмыг хэвийн байдалд оруулж нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж чаддаг болно.
Ксанго шүүс /нэг порц-30мл/ - 21000 ORAC нэгж
|
|||
Ногоо 1 унци
|
ORAC нэгж
|
Жимс 1 унци
|
ORAC нэгж
|
Сармисны
толгой
|
474
|
Хар чавга
|
1648
|
Бууцай
|
360
|
Анар
|
944
|
Өнгөт байцаа
|
280
|
Үзэм
|
808
|
Люцерны соёо
|
265
|
Хар нэрс
|
685
|
Хүрэн манжин
|
140
|
Цангис
|
500
|
Авокадо
|
223
|
Зэтгэнэ
|
440
|
Амтат чинжүү
|
202
|
Бөөрөлзгөнө
|
348
|
Түрэг шош
|
143
|
Чавга
|
271
|
Сонгино
|
128
|
Амтат жүрж
|
214
|
Эрдэнэ шиш
|
114
|
Интоор
|
191
|
Хаш
|
111
|
Киви
|
174
|
Цэцэгт байцаа
|
110
|
Усан үзэм
|
141
|
Хөлдөөсөн вандуй
|
107
|
Усан үзэм /цагаан/
|
131
|
Төмс
|
85
|
Гадил
|
60
|
Байцаа
|
84
|
Алим
|
59
|
Салатны навч
|
75
|
Гүйлс
|
50
|
Шар лууван
|
57
|
Тоор
|
48
|
Ксанго шүүс /нэг порц-30мл/ - 21000 ORAC нэгж
Антиоксидантуудын тоог гаргахын тулд эрдэмтэд хэмжих нэгж ORAC-ийг гаргасан байна. Өөртөө антиоксидантууд агуулдаг, бидний сайн мэдэх жимс, хүнсний ногооны ач холбогдлыг харьцуулан хүснэгтээр үзүүлсэн байдал.
Мангостины талаар сайхан пост байна. Гэхдээ мангостиныг монголоор туулайн бөөр гэдэггүй. Castánea буюу оросоор каштан гэдэг ургамлыг л монголоор туулайн бөөр гэдэг болой.
ReplyDeleteЭнэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм
ReplyDeleteЭмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна.
Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу.
Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.
.
ReplyDeleteБүгдээрээ сайн уу
Өмнө нь би олон жилийн турш ядуурлаар амьдарсныхаа дараа бөөрөө зарах гэж хайж байсан бөгөөд намайг фортис эмнэлэгт танилцуулсан гол найзтайгаа уулзах хүртэл үнийн талаар тохиролцож, тэд миний бөөрийг сумандаа худалдаж авахаар тохиролцов. 520,000 долларын үнэтэй. Тэд үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө хагас төлбөрийг надад төлсөн гэдгээ мэдэгдэж, үйлдлээс хойш нэн даруй үлдсэн үлдэгдэл мөнгөө надад өгсөн, маш эрүүл саруул бөгөөд амьдралд минь дахин баяртай байгаагаа хэллээ. Учир нь ядуурал бол мөнгө бол өмгөөлөл юм. Бөөрөө зарах, эрүүл байх зөв газар хайж байгаа хүмүүст эмнэлэг [fortis.hospital.in@gmail.com] хаягаар хандана уу.
хүмүүс байхгүй байгаа зүйлээ дахин ашиглаж, эрүүл хэвээр байгаа тул эрүүл мэнд хэвээр байгаа тул мөнгө нь өмгөөлөгчтэйгээ эмнэлэгт хандана уу [fortis.hospital.in@gmail.com].
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
ReplyDeleteТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
ReplyDeleteТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Та бөөрөө зарахыг хүсч байна уу?
ReplyDeleteТа санхүүгийн хямралаас болоод бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй өнөөдөр dr.louisclinic@gmail.com хаягаар холбогдоорой, манай эмнэлэгт бөөр яаралтай авах шаардлагатай тул бид таны бөөрөнд шаардлагатай сайн хэмжээг санал болгоно эсвэл +9187042163074
имэйл: dr.louisclinic@gmail.com
whatsapp: + 1- (725) 2017759
Үнэ: $650,000usd
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.
ReplyDeleteХэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 700,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?
бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
Whatsapp дугаар: +19099134258
Nice Blog,it may be nice comment on you blog for share, Discover expert urological care with our dedicated team of specialists. From comprehensive evaluations to advanced treatments, trust our skilled urologists to provide personalized care for all your urinary and reproductive health needs. Book an appointment today for compassionate, cutting-edge care.
ReplyDeleteБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
ReplyDeleteБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
ReplyDelete